ДОРНОД: Зүүн бүсийн хүрэн нүүрснээс устөрөгч боловсруулж ялгаж авах боломж илүү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-01 18:34:11

Чойбалсан /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн хүрэн нүүрснээс устөрөгч боловсруулж ялгаж авах боломжтойг судалгаагаар тогтоожээ.


Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог байгуулсанТус хорооны дэргэд Нүүрс гүн боловсруулах дэд хороо байгуулагдсанаар устөрөгчийн үйлдвэрлэл, дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг Япон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран Монгол орны төвийн болон өмнөд, Дорнод бүсийн нүүрсний шинж чанар, дэд бүтэц, нүүрсний хийжих чанарт үндэслэн анхан шатны судалгааг хийсэн байна.


Зүүн бүсийн хүрэн нүүрсний нийлэг хийн гарц өндөр, харьцангуй залуу нүүрс учраас урвалын идэвх сайн. Тиймээс Дорнод бүсийн нүүрс дээр төвлөрч диметилийн эфирийг эхний ээлжид үйлдвэрлэхэд тохиромжтой гэж үзжээ.


Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт болон нүүрсхүчлийн хийг бууруулахад устөрөгч эрчим хүчний салбарт чухал хэрэгцээтэй гэж олон улсын судлаачид үзэж байна. Устөрөгчийг нүүрс хийжүүлэх замаар, байгалийн хийгээс, усыг электролизын аргаар задлан ногоон устөрөгч үйлдвэрлэх зэргээр гаргаж авдаг аж. 

Холбоотой мэдээ