Цагаан хэрмийг сэтэлж сүйтгэсэн хоёр хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /ВВС/. Хятадын
Шаньси мужийн төв нутагт барилгын ажилчид экскаватор ашиглан Хятадын Цагаан хэрмийг ихээхэн хэмжээгээр сүйтгэжээ.
Ажилдаа явахын тулд дөт зам гаргахаар завдсан хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай цагдаа нар мэдэгдсэн байна. Тэднийг цагдан хорьсон бөгөөд мөрдөн байцааж байгаа аж. Баривчлагдсан 38 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй хоёр Цагаан хэрмийн 32-р хэсгийн орчимд ажиллаж байжээ.
Тэд замаа дөтлөхийн тулд Цагаан хэрмийн цуурч нүх гарсан хэсгийг өргөсгөж, экскаватораа нэвтрүүлэх "том сэтэрхий" гаргасан байна. Ингэснээр Мин гүрний үеийн Цагаан хэрмийн бүрэн бүтэн байдал, соёлын дурсгалт өвд ихээхэн хохирол учруулсан тухай цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.
Шаньси мужийн Юүюү
хошуунд байрлах 32 дахь Цагаан хэрэм бол Мин улсын үеийн барьсан хэрмийн хэсэг бөгөөд муж улсын хэмжээнд хамгаалалтад
байдаг түүх соёлын дурсгалт газар
юм.
Наймдугаар сарын 24-ний өдөр Цагаан хэрэмд асар том сэтэрхий
үүссэн байна гэсэн мэдээллийг цагдаагийнхан хүлээн авчээ.
1987 онд
ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цагаан хэрэм нь МЭӨ 220 оноос эхлэн Мин гүрний үеийн 1600-аад он хүртэлх хугацаанд баригдаж, сэргээн
засварлагдаж байсан бөгөөд дэлхий дээрх хамгийн
том цэргийн байгууламж билээ.
Өнөөдөр жуулчдын
үзэж буй Цагаан хэрмийн ихэнх
хэсэг нь Мин гүрний үед
баригдсан учраас Мингийн Цагаан хэрэм
гэж нэрлэдэг.
Он жил өнгөрөх тусам алслагдсан
хөдөө орон нутаг дахь Цагаан
хэрмийн зарим хэсэг нь эвдэрч нурсаар байгаа юм. "Бээжин таймс" сонинд 2016 онд нийтлэгдсэн тайланд дурдсанаар, Мин гүрний Цагаан хэрмийн 30 гаруй
хувь нь бүрмөсөн элэгдэж нурсан бол ердөө 8 хувь нь бүрэн бүтэн байгаа ажээ.