Эрчим хүчний салбарын ажилчдыг ур чадварын сургалтанд явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-16 15:35:00

Өмнөговь аймгийн хэмжээнд нийт эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилчдад ур чадварын сургалтанд хамрууллаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн уг сургалтанд 15 сумын төлөөлөл оролцсон юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, үйлдвэрийн горим ажиллагаа болон шуурхай ажиллагааны систем, зуухны үндсэн болон туслах тоноглол, тэдгээрийн хийц зориулалт, бүтэц, зуухны ангилал ба шаталтын арга технологи, шугам хоолой, зуухны тоноглолд гарч болох гэмтэл зэрэг онол практик хослосон мэдлэгийг олгосон байна. Мөн тухайн сургалтаар сумдын эрчим хүчний салбарын удирдлага, нягтлан бодогч нарт  ур чадварыг олгоход чиглэжээ. 

Ийм сургалтыг зохион байгуулж байгаагүй бөгөөд энэ удаагийнх анхдагч юм. Сургалтыг үр дүнтэй болж байгаад оролцогчид онцолж байлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ