ДОРНОД: Мэнэнгийн талд анхны цэцэрлэг үүдээ нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. Мэнэнгийн талд анхны цэцэрлэг үүдээ нээж, сургалтаа эхлүүллээ.
Дорнод аймгийн төсвөөс санхүүжүүлж, Мэнэнгийн отрядын хилчид өөрсдийн хүчээр энэхүү 50 хүүхдийн шинэ цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулжээ. Өмнө нь 2021 онд Мэнэн багт 125 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг барьж байсан юм.
Өмнө нь Матад сумын Мэнэн багийн хүүхдүүд сургуульд сурахаар сум болон аймгийн
төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг, зарим нь ээжтэйгээ цуг
сум, аймгийн төвийг барааддаг байсан. Харин одоо багийн хүүхдүүд гэрээсээ
сургуульдаа явж, хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах
боломжийг ийнхүү бүрдүүллээ.