ЗАВХАН: Улиастайд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж, 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 81 төсөл, ажлыг төлөвлөж жилийн турш хийнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөсөн нийт бүтээн байгуулалтын ажлууд 90 орчим хувьтай байна.
Тухайлбал, аймгийн төв Улиастай сумын Богдын гол багт байрлах Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусган ашиглалтад оруулсан байна.
Нутгийн удирдлагын ордны зүүн талын авто зогсоолыг орон нутгийн замын сангийн 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эко эвсэг зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад оруулжээ. Зогсоолын хажуугийн явган хүний замыг шинэчилж, дугуйн зогсоол, сандлуудыг шинээр суурилуулсан байна.
Улиастай суманд нийтийн ариун цэврийн байгууламжийн барилгын ажил 95 хувьтай. Улиастай
сумын Богдын гол, Жаргалант багийн явган хүний замын шинэчлэлийн ажлыг хийж
байна. Энэ сард дуусна. Харин аймгийн төвийг камержуулах ажлыг бүрэн хийсэн
байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн явган замын хавтанг шинэчлэх.
Автозамуудын засвар, хучилтын ажлууд 90 гаруй хувьтай байна. Орон сууцны гадна
орчны гэрэлтүүлгийн ажлыг хийж байна. Төвийн 20, 30 айлын орон сууцны гадна
авто зогсоолыг ашиглалтад оруулсан. Таван багийн гудамжны гэрэлтүүлэг нэмэх ажлыг
энэ онд багтааж дуусгана гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.