ӨНӨӨДӨР: Өргөмжит консулуудын ээлжит уулзалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-08 09:01:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм.


9.00 цагт: Pearson English англи хэлний сургалтын хөтөлбөр, Pearson BTEC олон улсын IT хөтөлбөрийн нээлт Новотел зочид буудалд болно. Утас: 94999598


9.30 цагт: ГХЯ-наас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалтын нэгдсэн арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.


10.00-21.00 цагт: “Степпе Арена”-Мөсөн өргөө үйл ажиллагаагаа эхлүүлсний 2 жилийн ой, “AIC STEPPE ARENA” нэршил солигдох үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулах “AIC STEPPE ARENA’S SPECIAL DAY” өдөрлөг болно Утас: 99117603, 88694040


11.00 цагт: Монголын Нотариатчдын танхимаас цаг үeийн асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15.00 цагт: НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөх, Колумбын Их сургуулийн зочин профессор, доктор Есуна Дугарова ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд "Буриад-Монгол угсаатны ухамсарыг авч үлдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.


-“Барилга орон сууц 2023 үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээнэ.


-Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгосон визуал драмыг Pro театрын уран бүтээлчид РЦНК-ийн тайзнаа тоглоно. 

Холбоотой мэдээ