ЗАВХАН: Цагаатгалын хуулийн дагуу 22 иргэн нөхөх олговор авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-11 08:50:04

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.


Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг тус аймагт хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлж, иргэдэд соён гэгээрүүлэх мэдээлэл өгөх. Мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт сургамж сэдвээр мэдээлэл өгчээ.


Тухайлбал Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Зэвсэгт хүчний 325 дугаар анги хамтран хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Цэцэг өргөх ёслолд хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, иргэдийн төлөөлөл гээд 80 гаруй хүн оролцсон байна.


Мөн Төгс буянт Жавхлант хийдэд хэлмэгдсэн иргэдийн хойдын буянд зориулан буяны ном хурлаа.


Завхан аймгийн 2424 иргэн хэлмэгдүүлэлтэд өртжээ. Эдгээрээс 1700 нь цаазлуулсан, 509 иргэн хорих ялаар шийтгэгджээ. Цагаатгалын хуулийн дагуу 40-80 сая төгрөгийн нөхөх олговрыг өнөөдрийн байдлаар 22 иргэн авсан байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.


Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байхаар тогтсон юм.

Холбоотой мэдээ