ХӨВСГӨЛ: Шинэ амттан компанийн “Сувд” брэнд Гранпри цом хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-14 12:46:13

Мөрөн /МОНЦАМЭ/. “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийн хүрээнд Чингүнжавын талбайд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцлоо.



Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнээр "Шинэ амттан" компанийн “Сувд”  брэнд шалгарч Гранпри цом хүртлээ.



"Шинэ амттан" компани 2002 онд байгуулагдаж талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2008 оноос байгалийн сэргээгдэх нөөц баялаг болох нэрс, аньс, гишүүн, чацаргана зэрэг жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс зэрэг 14 төрлийн хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.



Тус компанийн “Сувд” нэртэй 4 төрлийн өтгөрүүлсэн шүүснүүд органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамжийн шаардлага хангасан тул  Хөвсгөл аймгаас анх удаа “Шилжилтийн үеийн органик хүнс”-ээр баталгаажиж гэрчилгээ авсан байна.

 

 

Холбоотой мэдээ