ӨНӨӨДӨР: Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно.
11.30 цагт: ЦХХХ-ны
сайд Н.Учрал Киоск машин дээр авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ
нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ. Төв шуудангийн 1 давхарт. Утас 88117044
11.30 цагт: ЭТТ
уурхай - Гашуунсухайт чиглэлийн нүүрс экспорт тээвэрт шударга тэгш байдал
алдагдаж хятад компаниуд монопол эрх эдэлж С зөвшөөрөлд давуу байдал олгож буй
талаар Тээвэрчдийн холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийнэ.
-“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван
амьдрал” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.
-Монголын
суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан, “Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын
олон улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно.