АРХАНГАЙ: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр генералуудын хамт мод тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн хүрээнд Архангай аймагт 11 генерал ирснийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэмдэглэн хэлж байлаа.
Тэрбээр генералууд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамт Булган уулын урд талын цэцэрлэгт хүрээлэнд 10 настай 20 ширхэг нарс, 3 настай 80 ширхэг хайлаасыг аймгийн 342 дугаар ангитай хамтран тарьсан юм.
Уг
цэцэрлэгт хүрээлэнд 12 төрлийн 1000 орчим мод 100 хувийн ургалттай ургаж байна.