"Намрын ногоон өдрүүд" Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн үзэсгэлэнг энэ сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 18 дахь жилдээ зохион байгуулна.
Энэ үйл
ажиллагаанд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж
оролцож, хүнс, газар
тариалан, хөнгөн болон ЖДҮ эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа,
бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх
юм.
ХХААХҮ-ийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг
уламжлалтай.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19
төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан билээ. Үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж,
аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар
тогтоолыг баталсан. Тогтоолын
хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь салбарын хөгжлийн
бодлогын тэргүүлэх чиглэл болоод байгааг ХХААХҮЯ мэдээллээ.