ДОРНОД: Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-20 10:59:54

Чойбалсан /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын дулаан дамжуулах магистраль шугам сүлжээг шинэчилж өргөтгөх шаардлагатай болжээ.


Учир нь дулааны нэгдүгээр магистралийн ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх ф-426 мм-ийн 2.5 хос/км шугам нь 1970 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт засвар хийж байгаагүй юм.  


Чойбалсан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, шугамын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй, шугамын ханын зузаан зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болж байна. Тиймээс Чойбалсан хотын дулааны магистраль шугам сүлжээг шинэчлэхэд шаардагдах 14,5 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгуулахаар Засгийн газарт саналаа хүргүүлжээ.

Холбоотой мэдээ