“Белград-2023” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Сербийн нийслэлд ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө.
ДАШТ-д багийн дүнгээр АНУ-ын шигшээ баг 148 оноотой тэргүүлж, Ираны баг 110, Гүржийн шигшээ 80 оноотой удаалжээ.
Харин эрэгтэйчүүдээс ОХУ,
АНУ-ын баг хамгийн олон олимпын эрх авсан үзүүлэлттэй байна.
Тухайлбал, АНУ, ОХУ хоёр
тус бүр 4 эрхтэй болсон бол, Ираны бөхчүүд
олимпийн 3 эрх авчээ. Харин Серби, Япон, Гүрж, Турк, Армени тус бүр 2
эрх хүртээд байна.
Тэдний араас Сан-Марино, Казахстан,
Узбекистан, Албани, Грек, Пуэрто-Рико, Унгар, Бахрейн, Азербайжан улсын шигшээ
баг тус бүр нэг олимпийн эрхтэйгээр ДАШТ-ийг өндөрлүүллээ.