ТӨВ: 26 сумын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-21 17:17:57

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн 26 сумын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах баг аян замдаа гарлаа. 


Тус үзлэгт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн Гуравдугаар эмнэлэг болон хувийн хэвшлийн Clinico эмнэлгийн хамтарсан нарийн мэргэжлийн эмч нар оролцож байна.

 

Өнөөгийн байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1175000 иргэн хамрагдсан нь нийт хүн амын 34 хувийг эзэлж байна. Хэдий ийм боловч сум орон нутагт ажиллаж амьдарч буй малчид, тариаланчид тэр болгон хамрагдаж чадахгүй байгааг харгалзан үзэж энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм.


Үзлэг оношилгоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэ, Лүн, Заамар сумаас эхлэх бөгөөд 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Дэлхийн нийтэд тулгарсан "Ковид-19" цар тахлын дараагаар Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амаа эрүүлжүүлэх зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шийдвэрийг гаргасан аж.  

Холбоотой мэдээ