"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-22 10:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдсэн тул хүчитгэх шаардлагатай дүгнэлт гаргажээ. Энэ дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг энэ сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэх юм.


Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж буй авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засвартай холбоотой ирэх сарын 15 хүртэл даваа, лхагва, бямба гаргийн 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагт хаалттай гэж зарлажээ. Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авахыг ИНЕГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ