ХЭНТИЙ: "Иргэдийн өдөр"-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-22 16:37:36
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдрийг “Иргэдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд Төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”, Соёлын үйлчилгээг иргэдэд хүргэх “Соёлын ажилтны өдөрлөг”, Орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах “Хэнтий намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тус тус болохоор төлөвлөгджээ.

Мөн аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын дарга нар иргэдийн санал хүсэлтийг биечлэн хүлээн авахаас гадна нийтэд тулгамдсан асуудлаар үг үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэдийн өмнө “Иргэний индэр” нээлттэй байх аж.

Холбоотой мэдээ