Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. -2023 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-нийг хүртэлх үйл явдлын тойм-
Есдүгээр сарын 25-нд:
Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны II шатанд
тэнцсэн оролцогчдыг зарлана.
Есдүгээр сарын 23-25-нд:
Чойбалсан хотноо болох "Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно.
Есдүгээр сарын
25-28-нд: "Жангар" Цайны зам соёлын өвийн наадам Ховд аймагт болно.
Есдүгээр сарын
25-30-нд: “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд"-ийг Улаанбаатар хот болон
Дорнод, Архангай аймагт зохион байгуулна.
Есдүгээр сарын 26-нд: Монгол-Тайванийн 19 дэх удаагийн хамтарсан уулзалт болно.
Есдүгээр сарын 27-нд: Монгол
Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллана.
Есдүгээр сарын 27-нд: Дэлхийн
аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй”
сэдэвт өдөрлөг зохион байгуулна.
Есдүгээр сарын
28-29-нд: “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аас
"Олон улсын шинэ эрчим хүчний чуулган"-ыг зохион байгуулна.
Есдүгээр сарын 28-наас
10 дугаар сарын 1-нд: “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн “Мишээл
экспо” төвд болно.
Есдүгээр сарын 29-нд: Монгол
Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллана.
Есдүгээр сарын 29-нд:
Монгол Улсын Морин хуурын чуулгын “Дуун дэг” тоглолт Улсын Филармонийн
концертын танхимд болно.
Есдүгээр сарын 29-нөөс
10 дугаар сарын 1-нд: Архангай аймгийн Цэцэрлэг хотын АРА цогцолборт аялал
жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн, форум болно.
Есдүгээр сарын 30-нд: МУГЖ
С.Жавхлангийн “Дулаахан намар” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
“Намрын ногоон өдрүүд”
өдөрлөг есдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
ОХУ-ын Холбооны хурлын Төрийн
Думын дарга В.В.Володины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилнэ.
“Ханжөү-2022” Азийн
спортын наадам БНХАУ-ын Ханжөү хотноо үргэлжилнэ.
Уран бүтээлч СТА Ж.Болортүвшингийн бие даасан “Алтан холбоос” үзэсгэлэн үргэлжилнэ.