ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Монгол Улсад хүрэлцэн ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-24 11:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.


Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн маргааш болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралдаанд оролцоно. 


Хүндэт зочныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ