ХОВД: Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг чухалчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Социал
демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны баруун бүсийн чуулганыг есдүгээр
сарын 23, 24-ний өдөр Ховд
аймагт зохион байгуулж байна.
Энэхүү
чуулганы үйл ажиллагаанд тус холбооны удирдлага, гишүүд болон малчин, бизнес эрхлэгч гээд салбар
салбарын төлөөлөл болсон 300 гаруй эмэгтэй оролцож, дуу хоолойгоо нэгтгэв.
Чуулганы
явцад Монгол Ардын нам, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны
талаар танилцуулж, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд
эмэгтэйчүүдийн манлайлал яагаад чухал болохыг хэлэлцлээ.
Мөн
шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл, Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, Улс
төрийн намын тухай хуулийн шинэчлэл, пиар ба нийгмийн сүлжээний нөлөөлөл, эрүүл
мэнд жендэрийн асуудал зэрэг олон сэдвээр сургалт хийж, оролцогчдыг
идэвхжүүллээ.
Уг бүсийн чуулган нь Монгол Улсын
урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг
түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл
ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих,
шинэ санал,
санаачилгыг ажил хэрэг болгох зорилтын хүрээнд өрнөж байгаагаараа онцлогтой.
Цаашид эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж олон талт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв.