Л.Сосорбарам хүрэл, Ё.Басхүү мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-24 19:38:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д "Ханжөү-2022" Азийн наадам үргэлжилж байна. Монголын баг тамирчид өнөөдөр гурван медаль хүртлээ. 


Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон Л.Сосорбарам өнөөдөр медалийн төлөөх барилдаанд Индонезийн Марьям Махараниг цэвэр дарж "Ханжөү-2022" Азийн наадмын хүрэл медальтан боллоо.


Мөн "Ханжөү-2022" Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медаль хүртэж, Монголын багийн 3 дахь медалийг авчирлаа.


Ханжөүгийн Азийн наадмаас Монголын багийн анхны медалийг буудлагын эмэгтэй баг авчирсан юм.


Холбоотой мэдээ