АРХАНГАЙ: Малчдын хадлан бэлтгэл 77.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-25 11:43:09

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.9 сая толгой малыг өвөлжиж, хаваржих төлөвтөй байна.  


Аймгийн нөөцөд 150 тн ногоон тэжээл, 50 тн гар тэжээл бэлтгэхээр тендерийг зарлажээ. Сумын нөөцөд 47.5 тн өвс, 60.0 тн тэжээл бэлтгэсэн нь 7.8 хувьтай байна.

 

Малчдын түвшинд аймгийн хэмжээнд 80000 тн өвс, 1300 тн тэжээл бэлтгэхээс 61970 тн өвс, 720 тн гар тэжээл төвлөрүүлсэн нь 77.5 хувьтай байна. 


 

 

 

Аюулгүйн нөөц

Өвс /тн/

Тэжээл /тн/

Бэлтгэсэн өвс, тэжээлийн дундаж хувь

Төлөвлөгөө өвс

Гүйцэтгэл  тэжээл

Төлөвлөгөө

Гүйцэтгэл  

1

Сумын нөөц бэлтгэл

950

47.5

570

60.0

7.8%

2

Малчдын нөөц бэлтгэл

80000

61970

1300

720

77.5%

 










Аймгийн хэмжээнд малчид 832,7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэхээр байна.  

Холбоотой мэдээ