“Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-19 15:50:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-ын санаачилгаар “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аян нээлтээ хийлээ.

Уг аянг аймгийн Засаг дарга дэмжиж хамтран ажиллахаар болов. Үүний хүрээнд Эрүүл мэндийн газар, БОЭТ, “Медипас” эмнэлэг, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар, Засаг дарга, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нэг жилийн турш үргэлжлэх аяны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяны тугийг “Эрдмин” ХХК-ийн Захиргаа, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Ц.Цолмонд гардууллаа.

Аяны туг нэг байгууллагад 7 хоногийн турш аялах бөгөөд энэ хугацаанд тухайн байгууллага ажилчидаа “Медипас” эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр элэгний В, С вирус илрүүлэх оношилгоо, үзлэгт хамруулах юм. Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын нэгд элэгний хорт хавдар орж байгаа бөгөөд үүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эл аянг зохион байгуулж байгаа юм.

                                                                                                                           Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ