“Аврагч-2016” тэмцээний шилдгээр “ЭДЦС” ТӨХК-ны баг тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-19 15:52:42
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Аврагч 2016” тэмцээн өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тэмцээний ялагчаар  “ЭДЦС” ТӨХК-ны  баг тэргүүн байрыг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль хүртлээ.

18 дахь жилдээ болж буй уг тэмцээн нь  гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, анхны тусламжийн нөхөрлөлийн бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед ажиллах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд 13 байгууллагын 14 багийн 224 ажилтан, албан хаагч оролцов. Тэмцээн 5 үе шаттай бөгөөд эхнийх нь, эвдрэлийн голомт дахь аврах ажиллагаа, Объектын гал түймрийн үед аврах ажиллагаа, Хүн, малын гоц халдварт өвчний голомт дахь, Үерийн голомт дахь ажиллагаа, Хүчтэй үйлчилгээтэй химийн хорт бодисын хөнөөлийн голомтод хордож нэрвэгдэгсдийг эрэн хайх, ангилан ялгаж, голомтоос гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэх даалгавраар өрнөсөн юм. Тэмцээний шүүгчээр ОБГ, Биеийн тамир спортын газар, Улаан загалмайн хорооны мэргэжилтнүүд болон сургагч багш нар ажиллажээ.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ