Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжлийн талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-27 12:35:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран "Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил" семинарыг есдүгээр сарын 26-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи (МХХТ)-ийн бодлого боловсруулах, зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ орнуудад МХХТ-ийн үр дүнтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд олон улсын холболт, интернэтэд нэвтрэх боломж хязгаарлагдмал, бүх нийтийн холболтын газарзүйн болон байр зүйн, хил дамнасан зохицуулалтын нарийн төвөгтэй байдал, зах зээлийн хязгаарлагдмал хэмжээ, ур чадварын хомсдол, хүний нөөц, хөрш зэргэлдээ орноот байдал зэрэг олон саад бэрхшээл тулгадаг. Иймд эдгээр нийтлэг сорилтод чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, тасралтгүй өсөн нэмэгдэж буй цахим хөгжлийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай ажил, хөгжлийн чиг хандлагын талаар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцлээ. 



Семинарт Бутан, Лаос, Балба, Монгол зэрэг орны мэргэжилтнүүд туршлага хуваалцаж, ДГХБО-ын ОУСТ 2023 онд хийсэн “Монгол Улсад дижитал технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмч, зохиогчийн эрхийн патентын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог үнэлэх” судалгааныхаа үр дүнг танилцуулсныг ЦХХХЯ мэдээллээ. 




Холбоотой мэдээ