Боксчин О.Есүгэн шөвгийн наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-27 15:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан юм.


Тэрбээр өнөөдөр хоёрдугаар тойрогт Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг 3 үеийн турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар буулгаж авснаар шигшээ 8-д шалгарлаа.


Манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдахаар болжээ.

 

Холбоотой мэдээ