Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэжээ. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэснийг ЗТХЯ мэдээлэв.