Toyota компани Энэтхэгт гурав дахь үйлдвэрээ барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-28 12:13:25

ТОКИО. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Toyota Motor” Энэтхэгт гурав дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байна. 


Тус компанийн үйлдвэрүүд Энэтхэгийн баруун өмнөд хэсэгт орших Карнатака мужид байрладаг бөгөөд гурав дахь үйлдвэрийг мөн энэ мужид барихаар төлөвлөжээ. Шинэ үйлдвэр жилд 120 мянга орчим автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид энэ тоог 200 мянгад хүргэх боломжтой аж. Үйлдвэр ашиглалтад орсноор Энэтхэг дэх Toyota-гийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ одоогийн 400 мянган нэгжээс 30 хувиар нэмэгдэнэ.  


Японы компани Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж байгаа нь Европ, АНУ-ын зах зээлд эрэлтийн өсөлт удааширсан, түүнчлэн Зүүн Өмнөд Азийн зах зээл Хятадын компаниудын байр суурь бэхжиж, өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 




Холбоотой мэдээ