BBC рүү утасдсанаар зургаан эмэгтэй аврагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /ВВС/. Цагаачдыг Европод хууль бусаар хил давуулахад ашигладаг хөргөгчтэй ачааны машинд түгжигдсэн зургаан эмэгтэйг ВВС агентлагийн сэтгүүлч аварчээ.
Дөрвөн вьетнам, хоёр ирак эмэгтэй хөргөгчтэй ачааны машинд түгжигдэн удаан хугацаагаар явсны улмаас амьсгалж чадахгүй болсон тул тэдний нэг нь Францаас BBC рүү утсаар ярьж тусламж хүсжээ. Улмаар BBC-гийн ажилтан Францын цагдаагийн байгууллагатай холбогдсоноор уг ачааны машиныг цагдаа нар зогсоон шалгасан байна.
Францын цагдаа нар
ачааны машины жолоочийг баривчилж, хүн худалдаалах гэмт хэрэгт сэжигтнээр татан
мөрдөн
байцаалт явуулж эхэлжээ.
Болсон явдлын тухайд:
Лхагва гаргийн үд дунд
ВВС-ийн Лондон дахь сэтгүүлч Хүй Лу-гийн утсанд "Францаас Англи руу хөргөгчтэй фургоноор хэдэн хүнийг хил давуулах гэж байна" гэсэн мессеж иржээ. Тун удалгүй утас нь дуугарч "ачааны машинд зургаан эмэгтэй явж байна. Бид их даарч, амьсгалж чадахгүй байна" гэж нэгэн эмэгтэй англиар хэлсэн байна.
Утсаар ярьсан эмэгтэй GPS-ийн байршлаа шейрлэж чадсан тул уг ачааны машин Лионоос хойд зүгт, Дрэйсийн ойролцоох E15 хурдны зам дээр явж буйг тогтоожээ. Дараа нь Францын сэтгүүлчид ачааны машинд хамгийн ойрхон орших цагдаагийн газартай холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг илгээсэн байна.
Хэсэг хугацааны ддараа Рон муж дахь Францын цагдаа нар уг машины байршлыг тогтоож саатуулан шалгахад "Англи руу баталгаатай гаргана" гэх амлалтанд итгэсэн дөрвөн вьетнам эмэгтэй ачааны машинд суусан гэдгээ мэдүүлжээ.
Уг ачааны машин Литвээс ирсэн бөгөөд жолоочийг нь шалгаж байна.