"Бэлчээр хамгаалах тухай хуулийн" хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-19 18:23:56

Сэлэнгэ аймгийн малчдын төлөөлөл, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй "Бэлчээр хамгаалах тухай хуулийн" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Сэлэнгэ аймгийн хэмцээнд энэ жилийн хувьд бэлчээрийн даац 4-5 дахин ихэссэн, бэлчээр хадлангийн талбайн нөөц үндсэндээ дууссан гэсэн судалгаа байгаа. Үүнээс үүдэн малчдын зүгээс бэлчээрийн маргаан ихэссэн, энэ утгаар малчид тариаланчдын зөрчил их болсон, бэлчээр дэх ургамлын бүтэц өөрчлөгдсөн зэрэг тулгамдсан олон асуудлууд ургаад байгаа юм. Эдгээр асуудлуудыг хөндөж, шийдвэрлэх гарц хайх зорилгоор энэхүү бэлчээр хамгаалах тухай хуулийн хэлэлцүүлэгийг өрнүүлж байгаа ажээ.   

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг


 

Холбоотой мэдээ