Монголын ширэн бээлийтнүүд өнөөдөр медалийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 12:43:00

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын рингэн дээр өрсөлдөж байгаа Монголын боксчдоос шалгарсан нударган зодоончид өнөөдрөөс медалийн төлөө өрсөлдөх үзүүштэй ширүүн тулаанууд эхэлж байна.


Тухайлбал, манай боксын шигшээ багаас шалгарч үлдсэн таван боксчид рингэнд гарна.

"Ханжөү 2022" XIX Азийн наадмын Боксын спортын өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

 

14:00 цагаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн БНХАУ тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

15:15 цагаас эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд М.Цэцэгдарь Казакстаны тамирчинтай медалийн төлөө тулалдана.

19:15 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Намуун Казакстаны тамирчинтай медалийн төлөө тулалдана.

20:00 цагаас эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ Хятад улсын тамирчинтай медалийн төлөө тулалдана.

21:00 Б.Чинзориг эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Казакстаны тамирчинтай медалийн төлөө тулалдана.

 

Ширэн бээлийтнүүдийн тулааныг MNB спорт суваг шууд дамжуулан үзүүлэх юм байна. 

Холбоотой мэдээ