Боксчин О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч сорьсон О.Есүгэн хагас шигшээ буюу медалийн өнгөө шийдэх тулаанд БНХАУ-ын Юү Вуд оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
Азийн наадмын рингнээ хүч үзсэн “Аврагч”
спорт хороо, ҮШБ-ийн тамирчин ОУХМ О.Есүгэн эхний тойрогт Филиппиний Айра
Виллегасыг 3:1-ээр буулган авсан бол хоёрдугаар тойрогт Бангладешийн боксчин
Зиннат Фердоусыг 3 үеийн турш илүүрхэж 5:0-ийн харьцаагаар ялснаар шигшээ
8-д шалгарч, улмаар Казахстаны тамирчин, дэлхийн хошой аварга Назим Кизайбайг 4:1-ээр
ялснаар “Ханжөү 2022” Азийн XIX наадмын
боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад
байсан байна.
Мөн О.Есүгэн “Парис 2024” олимпийн наадамд
оролцох эрхээ авсан юм.