Монголын баг медалийн тоогоор 15-д жагсаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 22:54:29

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжөү хотноо болж буй Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг тамирчид өнөөдрийн (10.01) байдлаар 3 мөнгө, 8 хүрэл , нийт 11 медаль хүртэж, медалийн тоогоор 15 дугаарт, медалийн чанараар 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

"Ханжөү -2022" Азийн XIX наадмаас хийн урт бууны эмэгтэй баг (О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгалд хүрэл медаль

Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү, -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар мөнгө, 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам , +78 кг-ын жинд А. Адьяасүрэн нар хүрэл, мөн жүдо бөхийн холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль тус тус хүртээд байсан юм.

 

Өнөөдөр боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн хүрэл, кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл, 3х3 сагсан бөмбөгийн (U23) эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль авсан сайхан амжилтыг үзүүллээ.

Холбоотой мэдээ