Булган гэр бүлийн радио 1 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-19 23:06:06

Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг Булган гэр бүлийн радио 106,5 үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна.

Эрүүл харилцаа- Ивээгдсэн гэр бүл-Эвлэрсэн нийгмийн төлөө уриан дор Булган нутагт шинэ өнгө, шинэ дугаралттайгаар бий болж байсан тус радио нь энэ  нэг жилийн хугацаанд нийтийн дууны цаг, олон нийтийн мэдээ, ая дууны мэндчилгээ, хувь хүн болоод албан байгууллагын зарыг хүргэсээр ирсэн.

Харин ойн босгон дээрээ "Сэтгэлийн үр" эмэгтэйчүүдэд зориулсан нэвтрүүлэг хийхээр бэлдэж байна. Цаашид үргэлжлүүлэн цувралаар энэхүү нэвтрүүлгийг хийнэ. Тус радио одоогоор нэг хөтлөгчтэй, эрхлэгчээр П.Отгонбаатар  ажиллаж байна.

                       П.Батням

Холбоотой мэдээ