ДОРНОД: Ерөнхий боловсролын 27 сургуульд 884 багш ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь удаагийн баяр болох гэж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан байдаг.
Дорнод аймгийн боловсролын салбарын тоон мэдээллийг сонирхуулъя.
- Дорнод аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 953 хүн ажиллаж байгаагаас 769 нь эмэгтэй.
- Дээр дурдсан 953 багш ажилтнаас 259 нь үндсэн багш, 230 нь туслах багш.
- Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгчээр 34, арга зүйчээр 30 хүн СӨБ-ын салбарт ажиллаж байна.
- Зүүн бүсийн хэмжээнд нийт 96 цэцэрлэг бий. Тодруулбал, Дорнод 36, Сүхбаатар 24, Хэнтий 36 цэцэрлэгтэй.
- 36 цэцэрлэгийн 237 бүлэгт 6948 хүүхэд хүмүүжиж байна.
- Цэцэрлэгт энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхэд хамрагджээ.
- Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 631 бүлэгт 18956 хүүхэд суралцаж байна.
- Ерөнхий боловсролын 27 сургуульд 884 багш ажиллаж байна.