Эрчим хүчтэй холбоотой гомдлыг барагдуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар ирж буй гомдлын дийлэнх нь ЭБЦТС-ын Өвөрхангай аймаг дахь салбартай холбоотой байна.
Тодруулбал тоолуурын заалтыг буруу харах, тогны мөнгийг нэмж бичих, тухайн айлд хэлэлгүй тогийг нь салгах, цахилгааны хязгаарлалт хийхдээ урьдчилан мэдэгдэлгүй таслах гэх мэт асуудал багагүй ирж байгаа учраас тус байгууллагын удирдлага анхааралдаа авч, иргэдийн гомдлыг авч хэлэлцжээ.
Гэрлийн мөнгө нэмж бичсэн гэх 36 гомдлыг шалгаж үзэхэд хоёр байцаагч дээрх алдаа, зөрчлийг гаргасан байсан тул арга хэмжээ авсан байна. Мөн иргэд хорооныхоо гэрлийн байцаагчийг таньдаггүй гэсэн тул гэрлийн байцаагчдыг овог нэр бүхий энгэрийн тэмдэгтэй ажлын хувцсаар жигдрүүлж, гэрлийн мөнгө хэдийд бичдэгийг мэддэггүй гэх гомдлын хүрээнд тогны заалтыг бичихдээ тухайн айл эзгүй байвал гэрийн эзэд рүү утсаар мэдэгдэх, тогны заалт бичсэн хуудсыг нөхөн хүргүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.
Өвөрхангай Б.Батчимэг