ДОРНОГОВЬ: Гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хураан авч хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-10-03 14:39:16

Замын-Үүд, 2023 оны аравдугаар сарын 3. /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас Замын-Үүдийн хүнсний худалдааны газруудад хүнсний аюулгүй байдал ямар байгаа талаар хяналт шалгалт хийжээ.


Хяналт шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, дагалдах бичиг баримтгүй, хятад хэлээр бичигдсэн шошготой 24 нэр төрлийн 419 ширхэг 413150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ. Улмаар нэг аж ахуйн нэгжид нэг мянган нэгжтэй тэнцэх, нэг иргэнд гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль шийтгэвэр ноогдуулж, улсын байцаагчийн найман заалт бүхий нэг албан шаардлага, 15 заалт бүхий хоёр зөвлөмжийг тус тус хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.


Дээрх шалгалтыг ХХААХҮЯ-ны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ