Улаанбаатар хот өвлийн бэлтгэлээ хангаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-04 09:08:29

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дүүргүүд өвлийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв. 


Тодруулбал, Налайх дүүргийн өвлийн бэлтгэл 90 хувьтай, давсны 25 тонн нөөцтэй. Сонгинохайрхан дүүргийн өвлийн бэлтгэл 91 хувьтай, 438 тонн давс, 135 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа.


Хан-Уул дүүргийн өвлийн бэлтгэл 70 хувьтай, Баянзүрх дүүрэгт өвлийн бэлтгэл 78 хувьтай байгаа бөгөөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байна. Баянгол дүүргийн өвлийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дуусжээ. Чингэлтэй дүүрэгт өвлийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөцөө хангасан байна. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байгаа аж. 


 

Холбоотой мэдээ