ХЭНТИЙ: "Говь" ХК салбар үйлдвэрээ Хэрлэн суманд байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Говь” хувьцаат компани Хэнтий аймгийн Хэрлэн суманд 100-120 ажилтантай салбар үйлдвэрээ байгуулахаар болжээ.
“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд томоохон ААН-ийг орон нутагт салбараа байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ дагуу Хэнтий аймгийн удирдлагуудын тавьсан хүсэлт ийнхүү ажил хэрэг болж буй нь энэ аж.
Одоогоор ажилтнуудаа бүртгэх, үйлдвэрийн байраа бэлдэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд 10 дугаар сарын дундуур буюу Хэнтий аймгийн эдийн засгийн форумын үеэр албан ёсоор гэрээ байгуулахаар төлөвлөжээ.