“Сансрын 7 хоног” үзэгч, оролцогч олонтой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн 90 гаруй оронд нэгэн зэрэг тэмдэглэж буй сансрын долоо хоног гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа хүүхэд багачуудтай сансар судлалаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн бол орой 22:00 цагаас хойш Dark Sky Mongolia-ийн залуус Одон орны дурангаар Санчир, Бархасбадь гаргуудыг дурандуулах аж.
Өдөрлөгөөр
хүүхдүүдийг нар, од дурандуулах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх,
сансрын хөлөг, огторгуйн уудмыг бүрдүүлсэн вакуум орчинг бүрдүүлж үзүүлэх
зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй
үйлчилж байгаа юм. Хүүхэд залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан,
технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяарх хүмүүст сансар огторгуй
судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг тусыг сурталчлах зорилготой
аж.
Энэ үеэр Space Quest буюу “Сансрыг байлдан дагуулсан” нь нэртэй уг воркшопоор хүүхдүүдэд программчлал болон орчин үеийн электроникийн тухай анхан шатны ойлголт мэдлэгийг адал явдалтай, сонирхолтой арга хэлбэрээр өгч байна.
“Сансрын 7 хоног”-ийн
үеэр
-Хүүхдүүд бяцхан
сэнс болон шүхэр бүтээж, цаасан пуужин урлаж, түүнийгээ хөөргөнө.
-Сансрын
нисгэгчийн анхны шалгалт өгч, сансарт нисэх эсэхээ мэдэж авна.
-Дүдү машины
уралдаан болно.
-Сансарт байгаа
мэт гоё орчныг бүрдүүлсэн танхимд холограм, агаарын бөмбөлөг, жин гэх мэт олон
сонирхолтой зүйл харах боломжтой.
-Гадаа зассан асраас
STEAM хөтөлбөртэй дунд сургууль, сургалтын төвийн мэдээлэл авч болно.
-Долоо хоногийн
хугацаанд сансрын кинонууд гаргах ажээ.