АРХАНГАЙ: Булган ууланд тэх нутагшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-12 10:23:38

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 1993, 1999 оны төгсөгчид санаачлан Архангайд төгсөгчид, ХААИС-ийн багш нар, эрдэмтэн, судлаач нартай хамтран Булган ууланд өнгөрсөн зун 11 янгирыг нутагшуулах ажлыг зохион байгуулсан.


Энэ ажлын үргэлжлэл болгож өчигдөр Булган ууланд нэг тэх, нэг эм ямааг тавилаа. Өөрөөр хэлбэл, Булган уул 4 эр, 9 эм янгиртай болж байна.



Тавьсан тэхийг “Сүлд” хэмээн нэрлэсэн бөгөөд Богд уулаас дөрөв хоног зарцуулан барьж аймгийг зорин иржээ.

Уг тэх нь 8 настай ажээ. “Сүлд” тэхийг эм янгирын хамт ирэхэд бусад 11 янгир Цогт-Уулын оройд бүгд тосон авсныг санаачлагчид хэлж байв.


Зэрлэг янгирын ороо 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд ордог ба ороо орохоос өмнө ийнхүү авч иржээ. Ирэх жил төл өгөх 9 эм янгир энэ намар амжилттай хээл авч чадвал ирэх хавар есөн ишигтэй болно хэмээн төслийг санаачлагч Д.Мөнхбат хэлэв. 


Янгирын сүргийг байршил тогтоогчоор тогтмол хянаж байгаа ба тэд Булган ууландаа нутаглаж, хойшоо Хойд Тамирын гол руу орж ус уудаг байна. Мөн зүүн тийшээ Онгоны амны зүүн тал, хойшоогоо Мухар улаан шивэрт, баруун тийш Цагаан даваа руу бэлчдэг байна.  

Холбоотой мэдээ