Өвсний нөөцийг төв суурин газар байршуулахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-20 15:07:20

Хэнтий аймгийн төв Чингис хотод мал бүхий иргэн, айл өрх цөөнгүй байдаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэлээ базааж өвс их, бага хэмжээгээр хашаандаа байршуулдаг. Энэ нь гал түймэр гарах эрсдэл дагуулдаг учраас аймгийн Онцгой байдлын газраас хориг арга хэмжээ авч эхэллээ.

Мөн Хэрлэн сумын ИТХ-аас 2008 онд гаргасан Өндөрхаан хотод дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулж Хэрлэн сумын засаг даргад үүрэг болгон мөрдүүлж эхлээд байна. Тухайлбал Мал бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Чингис хотын нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтан байлгахыг хориглох, хотын төв гудамж талбай, ногоон бүс, ногоон зурваст мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглоно гэж шинээр тусгажээ.

Айл өрх хашаандаа өвс их хэмжээгээр хадгалах нь хуурайшилт ихтэй бөгөөд гал гарах нөхцөл бүрддэг аж. Иймээс энэ тухай мэдээллийг онцгой байдлын газарт мэдээлэх нь аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж, иргэд иргэний эрх, үүргээ биелүүлж байгаа хэрэг учир айл өрхүүд өвсний нөөцөө төв суурин газар байршуулаагүй байхыг Аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ