АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 10.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-23 11:01:00

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь үйлдвэрийн газрууд 6.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэлт 10.1 хувиар, борлуулсан бүтээгдэхүүн 22.7 хувиар нэмэгдсэн байна.

 

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, бууз, борц, дулаан, гэрийн модон тавилганы үйлдвэрлэл 104.5 хувиас  4.9 дахин ихээр өссөн байна.


Харин хэвийн боов, зүсмэл, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, сүлжмэл эдлэл, вакуум цонхны үйлдвэрлэл 10.0-89.3 хувиар буурсан байна.


Нийт үйлдвэрлэлтийн 34.4 хувийг хүнс ундааны, 1.3 хувийг хэвлэлийн, 45.2 хувийг дулааны эрчим хүчний, 16.8 хувийг усан хангамж, хог хаягдал, 1.3 хувийг модон эдлэлийн, 1.0 хувийг хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна. 

Холбоотой мэдээ