ХӨВСГӨЛ: Шинэ-Идэр сумын “Ногоон төгөл”-д 20 гаруй мянган мод ургаж байна

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
gantuyaB@montsame.mn
2023-10-23 12:06:28

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум иргэдийн ая тухтай, амарч зугаалах “Ногоон төгөл” бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2007 онд байгуулжээ.



Жил бүр мод нэмж тарин арчлан тордож ургуулсаар өнөөдрийн байдлаар 15 төрлийн 20 гаруй мянган модтой болжээ.

Энэ жил бүх нийтээр мод тарих өдөр 10 төрлийн 3000 модыг нэмж тарьсан байна.



Мөн тус сумын 12 малчин иргэн өвөлжөө, хаваржаандаа 600 гаруй модыг тарьж арчлан ургуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянд идэвхтэй оролцож байна. 

 

 

 

Холбоотой мэдээ