СЭЛЭНГЭ: Мэдээлэл, технологийн олон төрлийн программыг ашигласан онцлог олимпиад болов

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-25 12:32:29

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймаг, сум, орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд илтгэл, зураг дизайн, видео дүрслэлийн уран бүтээлүүддээ тусгаж.


Гарц, шийдлүүдийг дэвшүүлэхдээ мэдээлэл, технологийн олон төрлийн программ хангамж, хиймэл оюун ухааныг ашигласан онцлог олимпиад болов.


Сэлэнгэ аймгийн Мэдээлэл технологийн хэрэглээний анхдугаар олимпиад аймгийн төв Сүхбаатар суманд өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө.

 

Энэхүү олимпиадад Сэлэнгэ аймгийн 25 сургуулийн 250 орчим багш, сурагчид оролцсон байна.

 

Олимпиадыг 6-7-р анги “Түргэн бичилт”, 8-9-р анги "Бид ирээдүйг зурна" зургийн уралдаан, 10-12-р анги "Эко орчин" шилдэг илтгэгч, "Бидний хүсэл- Ирээдүйн Сэлэнгэ" видео бүтээл зэрэг төрлөөр сурагчдын дунд зохион байгуулсан байна.

 

Харин багш нарын тухайд "Бидний Сэлэнгэ" видео бүтээлийн төрлөөр уралджээ.  

 

Ингээд олимпиадын илтгэлийн төрөлд 10а ангийн сурагч Б.Ану, Б.Намуунаа, Б.Отгоншагай нарын "Zero waste", “Сүхбаатар-Эко хүн" илтгэл тэргүүн байрт шалгарчээ.

 

Олимпиадын зураг дизайны төрөлд 7а ангийн сурагч Г.Намсрайн "Цэвэр хүн" зураг тэргүүлсэн байна.

 

Мөн түргэн шивэлтийн уралдаанд 7а ангийн сурагч Э.Золзаяа тусгай байрт шалгарчээ.

 

Монгол Улсын Зөвлөх багш Т.Мөнхсайханы санаачилгаар Сэлэнгэ аймгийн "Мэдээлэл технологийн анхдугаар олимпиад"-ийг аймгийн БШУГ, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3 дугаар сургууль хамтран зохион байгуулжээ.