АРХАНГАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-30 11:01:09

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ХНХЯ, Японы олон усын хамтын үйл ажиллагааны ЖАЙКА байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтыг Архангай аймагт энэ сарын 24-26-ны өдрүүдэд хүүхдийн номын ордонд зохион байгууллаа.


Сургалтад төрийн болон ТББ, ААН-ийн 50 ажилтныг эхний өдөр хамруулсан бол 2 дахь өдөр 18 ажилтныг сертификаттай сургалтад хамруулсан юм.


Архангай аймгийн хэмжээнд 3652 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Аймгийн хэмжээнд 88 байгууллага 170 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдаг байна. Харин 25-аас доош ажилтантай 13 байгууллага 18 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой боловч ажиллуулдаггүй 17 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага байгаа аж.


Дээрх сургалтын үр дүнд эдгээр байгууллагуудын удирдлагууд, ажил олгогчдод хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахын давуу тал, тэднийг ажлын байранд нь дадлагажуулах хүмүүс бэлтгэгдсэн зэрэг мэдээллийг өгч, идэвхжүүлэх ажлыг хийх ажээ. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн дадлагажуулагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, олон талд үр дүнтэй уулзалтуудыг шат дараатай хийх юм.


Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх ЧИБА Хисао сургалтад сууж буй дадлагажуулагч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэрхшээл бүр дээр ойлголт мэдлэг өгч, харааны болон тулах эрхтний, сонсголын, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд ямар хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг, ач холбогдол юу байдаг гэхчлэн нарийвчилсан мэдээллүүдийг өгч, мэдлэг нэмсэн юм. Энэ сургалт нь ирэх онд ч үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ