АРХАНГАЙ: Нийт нутгаар бороо орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 11.00 цаг орчмоос эхлэн бороо орж эхэллээ.
Аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж буйгаар өнөөдөр Архангай аймгийн нийт нутгаар хур тунадас орж, салхи баруун хойноос секундэд 5-10 метр байна. Агаарын температур нутгийн хойд хэсгээр +2+7 градус, бусад нутгаар +5+10 градус дулаан байна гэлээ.
Аймгийн төв Эрдэнэбулган сум орчмоор үүлэрхэг, хур тунадас орж, агаарын тумператур +7+9 градус дулаан, салхи секундэд 4-9 метр байна.
Өчигдөр Тариат сумын нутгаар 0.3 мм цас оржээ.
Арваннэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -12-18°C, бусад нутгаар -8-12°C хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадасны хувьд уулархаг нутгаар 4–8 мм, бусад нутгаар 2–4 мм ордог байна.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж,
зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 3–4°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав
хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж,
ихэнх нутгаар олон
жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд
болон сүүлчээр ихэнх нутгаар олон
жилийн дунджаас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй
байна.