СҮХБААТАР: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-04 17:14:49

Баруун-Урт, 2023 оны арван нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө болон маргааш өдөр тус аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч, зам даваа хаагдан, халтиргаа гулгаа нэмэгдэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас иргэдийг шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, гарсан тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд соёлтой оролцох, харилцаа холбоогоо сайжруулах шаардлагатайг сануулав.


Сүхбаатар аймгийн нутгаар энэ сарын 1-нээс эхлэн бороо болон цас орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.

 

Холбоотой мэдээ