ХӨВСГӨЛ: Их-Уул суманд 320 хүүхдийн хичээлийн барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-08 10:13:41

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 320 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга ашиглалтад орлоо. 


Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор тус сургуулийн 100 орчим багш, ажилтан, 1000 гаруй сурагчдын суралцах, орчин нөхцөл сайжирч байна.


Тус сургуулийн сурагчид өвлийн хүйтэнд гадаа гарч даарахгүй дотроо стандартын ариун цэврийн байгууламжтай, бүрэн камержсан тохилог орчинд суралцах болсондоо талархлаа илэрхийлж байлаа.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Уул өвгөд" ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. 

Холбоотой мэдээ