СҮХБААТАР: Өөр аймгийн 3000 гаруй мал оторлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-08 14:30:39

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ өвөл Сүхбаатар аймгийн 67 багт 900 гаруй малчин өрхийн 4,6 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Харин өөр аймгаас долоон өрхийн 3000 гаруй мал отроор ирж өвөлжих аж.


Харин орон нутгийн 30 гаруй малчин өрх Хэнтий, Дорнод аймгийн сумдад өвөлжинө гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Өнгөрсөн жил тус аймгийн хэмжээнд 772 мянган мал хорогдсон нь 80 жилийн түүхэн дэх хамгийн их хорогдол болжээ. Үүний 400 гаруй мянга нь өнгөрсөн хаврын буюу тавдугаар сарын 19-ний шуурганаар хорогджээ. Энэ өвөл малын хорогдол бага гаргах, үүнтэй холбоотойгоор аймаг, сумд, малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг анхаарууллаа.


Сүхбаатар аймаг нийт 6,4 сая га талбай бэлчээр нутагтай. Гэсэн хэдий ч нийт бэлчээр нутгийн 40 хувь нь хүрэлцээтэй, үлдсэн хэсэг нь даац 1-5 дахин хэтэрсэн гэх судалгааг УЦУОШТ-өөс гаргажээ.

 

Холбоотой мэдээ