СҮХБААТАР: Цэргүүд Хавиргын булгийн ойр орчмыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-08 16:19:28

Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/Онгон сумын Хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн албанд татагдан ирсэн хилчин залуус Онгон сумын ундны усны эх үүсвэр болсон Хавиргын булгийн ойр орчмын хогийг цэвэрлэж, хоггүй цэвэр орчныг бүрдүүлжээ.

 

Мөн орон нутгийн иргэдээ эко орчин бүрдүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриалгыг дэвшүүлсэн байна.

Хавиргын булаг бол Онгон нутгийнхны хүн, малын ундны ус бөгөөд маш тунгалаг устай, рашаан гэж тодорхойлдог бөгөөд Онгон бага элсний галт уулын хүрмэн чулууны ам завсраар урсан гардаг. Жилийн турш урсгалтай байдаг бөгөөд өвөл хөлддөггүй гэдгээрээ онцлог.  Булаг нь 3-4 газраас эх авч урсдаг.

 

Холбоотой мэдээ